“I am legend”-ийн нохой ийм болжээ

Жүжигчин Уилл Смитийн гол дүрд нь тоглосон “I am legend” киног хүмүүс сайн мэдэх байх. Тус кинонд алдарт жүжигчинтэй хамт гол дүрд тоглосон шинэхэн жүжигчин бол 2 настай овчарка Абби байв. Кинонд тун ч сайн тоглож үзэгчдийн хайрыг хүргээд авсан  Абби өнөөдөр  ийм болжээ.

Тэрээр 13 настай болсон бөгөөд эзэн,  сургагч Стив Бэрэнстэй хамт амьдарч байгаа юм байна. Стив Бэрэнс нь “Animals of Distinction” гэх амьтан сургалтын компанитай. Абби мэдээж тэрээр хөгширсөн тул тэтгэвэртээ гарсан бөгөөд охин болон түүний гөлөгнүүдтэй нь хамт байдаг аж. Тэр бараг юм сонсохоо больсон ч сэргэлэн цовоо гүйж харайдаг хэвээр байгаа гэж сургагч Стив Бэрэнс нь хэлжээ.

Киног дэлгэцнээ гарсны дараа Уилл Смитт Аббиг өргөж авч эзэн нь болохыг хүсч их гуйсан ч Стив Бэрэнс огт халгаагаагүй тухай яриа гарсан. Тэгвэл энэ талаар Бэрэнс, Уилл надаас өөрөө энэ талаар шууд асуугаагүй. Тийм хүсэлтэй байгаагаа зарим нэг сувгаар ярихыг бол сонссон. Хэрэв тэр үед надтай шууд хандаад гуйсан бол би ямар шийд гаргах байсныг  мэдэхгүй гэж хариулжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...