Хүндэт доноруудыг U MONEY картаар урамшуулав

Улаанбаатар Смарт Карт ХХК-иас Эрүүл мэндийн яам, ЦССҮТ-өөс зохион байгуулдаг сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 4 дэх удаагаа хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдрийн хүрээнд 10-50 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт  “Бахархал – 10, Бахархал–20, Бахархал-30, Бахархал–40, Бахархал-50” мөн 70-аас дээш цусаа хандивласан 2 хүрэл донорыг Имартыг эрхийн бичиг, компанийн гарын бэлгээр тус тус урамшууллаа. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх хүнийг U Money картаар урамшуулж байна.

Улаанбаатар смарт карт ХХК нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж санамж бичиг байгуулан автобусны цахим картан дээрх зураг болон автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчлахаас гадна НИТХ-ын шийдвэрийн дагуу  нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих “Хүндэт донор” цахим картыг нийлүүлэн системээр хангаж,   МУЗН  нь  одоогоор 200 гаруй картыг олгон  ажиллаж байна.

Цусаа бэлэглэгч хүн бүр БААТАР билээ.

Таны бэлэглэсэн цус гурван хүнд АМЬДРАЛ бэлэглэнэ.

Хүндэт доноруудыг UMONEY картаар урамшууллаа Arslan.mnХүндэт доноруудыг UMONEY картаар урамшууллаа Arslan.mn

Хүндэт доноруудыг UMONEY картаар урамшууллаа Arslan.mn

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...