Уулын клубүүдийн хооронд уламжлал болон 5 дахь жилдээ зохиогдож буй “Уулын эрчимт алхалтын тэмцээн” энэ оны 9 дүгээр сарын 8-ны бямба гарагт болно. Энэ удаагийн тэмцээнийг “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагч Г.Барсболдын нэрэмжит болгон зохион байгуулахаар тогтжээ. Тэмцээн Манзушираас гараалж Зайсангийн ам хүртэл 17.5 км зайг багаараа буюу 6 тамирчин зэрэг барианд орсноор дүгнэгддэг ажээ.
“Хайрхан” аялагч клубээс санаачлан зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийг хөгжүүлэх зорилгын дор клубүүдийн хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, хамтын хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, сонирхлыг төрүүлэхэд оршдог. Энэхүү тэмцээнд нийслэл хот, орон нутгийн уулын болон явган аяллын клубууд оролцож ирсэн бөгөөд 2017 онд 14 багийн 114 тамирчин оролцож байсан бол энэ жил 18 баг мэдүүлгээ ирүүлсэн байна.
Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тус клубын цахим хуудсаар зочлоорой.
https://www.facebook.com/khairkhan.hiking.club/
“