Монгол түмнийг ивээгч “ОЧИРВААНЬ” шүтээний тахилга болно

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна.

Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл билээ.Сүсэгтэн олон та бүхнийг хүрэлцэн ирж буянаа хураахыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...