Шинээр барих сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ажлыг энэ сард эхлүүлэх үүрэг өглөө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийлээ.

Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтад оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн ажлыг тус тус хариуцан зохион байгуулахаар ажиллаж  байна. Одоогоор 178 тендерийн бэлтгэл ажил эхэлсэн, 63 хувийн явцтай байна.  Нийслэлийн зарим дүүрэг хороодод цэцэрлэг сургууль  шинээр барих, өргөтгөлийн ажил  явуулахад  газар чөлөөлөх асуудал ихээхэн бэрхшээлтэй. Цөөн тохиолдолд газрын нөөцгүй байгаа нь ажлын явцыг удаашруулах нөхцөл болж байна гэж БСШУС-ын сайд болон БХБЯ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, дүүргийн засаг дарга нар мэдэгдлээ.

Төсвийн болон бусад хуульд нийцүүлэн тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг олж, саналаа нэгтгэн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж ЗГХЭГ-ын дарга хэлэв. Энэ сард багтаан бүх сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол Улсын иргэдийг Солонгосын хил дээрээс буцаахгүй байхыг хүсчээ

Монгол Улсаас  БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа Пусан...

Төрийн өмчит компаниудад улс төрийн томилгоо хийснийг эсэргүүцэв

Төрийн өмчит компанийн засаглал хяналтын тогтолцоог сайжруулж, бүтээмж, үр...

Хархорум хотын тал хувь нь ногоон байгууламжтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт,...

Марафончид замынхаа 10 хувийг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер,...