С.Дулам: Цагаан толгойн нэг ч үсгийг хасахгүй

Цагаан толгойгоос зарим үсгийг хасах гэнэ гэсэн цуу яриа цахим орчинд түгэв. Хүмүүс ч энэ талаар зөв, буруу хэмээн цэц булаалдаад амжсан. Харин энэ талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга доктор, профессор С.Дулам ийн бичжээ.

“Монгол хэлний тухай” хуулийн 21-р зүйлийн 2-т “Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан ёсоор 2018 оны 5-р сарын 23-нд зарлиг буулгаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон билээ.

Шинээр байгуулагдсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 оны 5-р сарын 29-нд болсон анхны хуралдаанаараа “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцуулж, хэвлүүлэхээр шийдвэрлэв. Энэ толь монгол хэлний 37486 үгийг багтааж, үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангиллыг тогтоон, үг хувилах байдлыг кодоор илэрхийлсэн бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орнууд, нийслэлийн зөв бичлэгийг [Гадаад Харилцааны Яамны зөвшөөрсөн] жагсаасан томоохон толь болсон байна. Өнөөгийн кирилл цагаан толгойн нэг ч үсгийг хасаагүй бөгөөд зөв бичих дүрмийг өөрчлөөгүй болно.

Ер нь дэлхийн улс орнууд ийм тольтой байж, академичаасаа эхлээд үйлчлэгч хүртэл бичих зүйлээ журамладаг номтой билээ. Энэ толийг монгол хэл бичгийн хорь гаруй эрдэмтэн хоёр жилийн турш бүтээж, зөв бичих дүрэм дээрээ тохиролцсон болно. Иймд 1941 онд кирилл үсэг зохиогдсоноос хойш болон 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь” зохиогдсоноос хойш үргэлж гардаг зөрөөг энэ толиор бүрмөсөн журамлах бололцоотой боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...