Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ээлжит уулзалтаа зохион байгууллаа

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн олон нийтийн төлөөллийн байгууллагуудтай хоёр сар тутам зохион байгуулдаг ээлжит уулзалтад Олон улсын төслийн удирдлагын институтын Монгол дахь салбар PMI Mongolia Chapter “Пи Эм Ай Монголиа Чаптер” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн компаниудын төлөөлөл оролцлоо.

Тус уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн орлогч Б.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, зөвлөлийн ажлын албаныхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар болон тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн компанийн төлөөлөл 60 гаруй зочин оролцлоо.

PMI Chapter олон улсын төслийн удирдлагын хүрээлэн нь 1969 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа АНУ-ын Пенсилванд төвтэй 185 орны 500 гаруй мянган гишүүнтэй, мега төсөл, хөтөлбөр, портфолио удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

PMI Mongolia Chapter ТББ-д ХААН банк, Эрдэнэс Монгол, Ай Ти Зон, Форбес, Хөгжлийн банк, Блүүмберг, Голомт банк, Ньюком групп, АПУ, ХХБанк, Хас банк, МСиЭс, АВВ, Premium Conrete зэрэг Монголын ТОП компаниудын удирдлагууд багтдаг байна.

Яам, агентлагийн дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход  аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, оролцоо чухал гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэмдэглэлээ. Мөн тэрбээр, аливаа хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр асуудлыг хэлэлцүүлэн, санал авч зөвшилцөх, мэдээлэх үүрэгтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б. Бат-Эрдэнэ эдийн засгийн тулгамдаж буй асуудалд төслийн менежерүүдийн оруулах хувь нэмэр, боловсон хүчнийг чадавхижуулах ажиллагаа, хувийн секторын бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоонд шинэчлэлтийн талаар танилцуулав.

Бизнес эрхлэгчид татвар, уул уурхай, хувьчлал зэргийн талаар асууж тодруулж, хууль эрх зүйн орчин тогтвортой байх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хамгийн чухал гэдгийг хэлж байлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...