Мал эмнэлгийн үйлчилгээг төр хяналтдаа авах шийдвэр гаргалаа

“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоол батлагдлаа. Мал эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсанаар Мал эмнэлгийн ажил үйлчилгээг төр хяналтдаа авч, олон улсын стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна. Шинэ бүтцээр ажиллах Мал эмнэлгийн Ерөнхий газар босоо тогтолцоотой бөгөөд дэргэдээ судалгаа, шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулах юм. Мал эмнэлгийн Ерөнхий газар бүх сум дүүрэгт төрийн үйлчилгээг явуулах нэгжтэй байхаар зохицуулагдсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...