Рио Тинтогийн оронд Хятадын “Jiangxi Copper”орж ирэх үү

Сүүлийн үед Рио Тинто Монголоос гарах гэнэ гэсэн мэдээлэл олны дунд хөвөрсөөр хэрвээ энэ мэдээлэл үнэн бол оронд нь хэн орж ирэх бэ гэсэн таамаг яригдсаар байна.

Оюу толгой төслийг Рио Тинтогоос өөр хэн явуулж чадах бэ. Рио Тинтог орлож, Монголд ашигтайгаар ажиллаж чадах дараагийн түнш хэн бэ.Энэ асуултын хариулт нь Хятадын хамгийн том зэсийн корпораци болох “Jiangxi Copper” байж болох юм гэсэн мэдээлэл байна.

Жиангши Коппертой “түншилвэл” Монголын тал “Оюу толгой” ордын 49%-ийг эзэмшинэ

“Жиангши Коппер” нь олборлох, баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх гэх мэт уул уурхайн бүх шатны үйлчилгээ явуулдаг юм байна. Харин Оюу толгой одоогоор “зөвхөн” олборлох болон баяжуулах үйл ажиллагаа явуулдаг. Оюу толгойн баяжмалыг 100 хувь Хятад руу экспортолдог ба түүний ихэнх хувийг “Жиангши Коппер”авдаг юм байна.  Олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн хүртэл нэг гарт төвлөрсөн байх нь цаашид нэг давуу тал болно гэнэ. “Жиангши Коппер”-той хамтарснаар ирэх ашиг үүгээр дуусахгүй бөгөөд  дараах зүйлсийг дурдаж болно.

Эхний ээлжид 200,000 хүн ам бүхий Эрдэнэт хотоос 3-4 дахин том хот  болох томоохон суурьшлын төвийг байгуулна. “Монголын талын эзэмшлийн хувийг 49 хүртэл нэмэгдүүлнэ”. “Жиангши Коппер” нь төрийн өмчит компани учир төслийг саад, үл ойлголцолгүйгээр тууштай үргэлжлүүлэх боломж бий. Түүнчлэн Монгол ажилчид Хятад ажилчидтай ижил хэмжээний цалин авна. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай олон компани байдаг бөгөөд  бид Хятадуудтай хэл амаа ойлголцож, түншилж сурсан. Хэрвээ Оюу толгойн төсөл дээр Хятадын “Жиангши Коппер” орж ирвэл хоёр орны найрамдалт харилцааг илтгэсэн Азидаа тэргүүлэх томоохон бүтээн байгуулалт болох бүрэн боломжтой төдийгүй Дэлхийн хэмжээний гэрээ болох гэнэ.

Мөн техник хангамж, боловсон хүчин, шаардлагатай ажилчид бүгдийг нэг доороос хурдан шуурхай авах боломжтой. Эцэст нь Монгол улсын иргэд төслийн үр ашгийг шууд гар дээрээ авах боломж нээгдэх юм гэнээ.

РиоТинтог хөөж дархан цолоо мандуулъя !!

Бидэнд #РиоТинто-той хийсэн гэрээг цуцлуулж Дэлхийн хамгийн том зэсийн корпораци болох "Jiangxi Copper"-ийг оруулж ирэх боломж байна. Jiangxi Copper-г оруулж ирснээр бид,1.Оюу толгой дах зэсээ баяжмал хэлбэрээр бус цэвэршүүлэх, цэвэр зэс байдлаар борлуулснаар ашгаа хэд дахин нэмэгдүүлэх2. Монгол ажилчид Хятад ажилчидтай ижил цалин авч байхаар гэрээнд тусгуулах3. Эрдэнэт хотоос 3, 4 дахин том хот бариулах4. Монголын тал 49 хувийг эзэмшиж, тус ордоос авах үр өгөөжийг нэмэгдүүлэх, 5. Мөнхийн их хөрш болох Хятад улстай харьцаагаа бэхжүүлэх зэрэг давуу талтай Дэлхийн хэмжээний гэрээг хийж чадна.#Jiangxi_Copper-тай нэгдэж Оюутолгойгоо ашиглацгаая

Posted by РиоТинтог дарж Дархан цолоо мандуулъя on Sunday, April 29, 2018

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...