Ерөнхийлөгч Х.Баттулга Ким Жөн Ынд баяр хүргэж захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ынд баяр хүргэсэн захидал илгээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Ынд захидал илгээлээ.


Захидалд:

Умард, Өмнөд Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён дарга Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Умард, Өмнөд Солонгос, түүний дотор БНАСАУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын бат бэх үндэс суурийг нь тавьсан 70 жилийн түүхтэй манай хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Умард, Өмнөд Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Эрхэмсэг ноён дарга Танд ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоох, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгт түүхэн шинэ хуудсыг нээх эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён дарга Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрэв

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5...