Унтаж буй домогт Шумахер сэрэх найдвар бий юу?

“Формула-1”-ын домогт тамирчин Майкл Шумахер тархиндаа хүнд гэмтэл авч комд орсноос хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрөөд байна. 2013 оны 12 дугаар  сард тэрээр найзуудын хамт Францын  ууланд гулгаж байгаад маш хүндээр гэмтсэн билээ.

Хамгийн сүүлд 2014 оны 04 дүгээр сард албан ёсны эх сурвалжаас домогт тамирчныг сэхээ орох шинж тэмдэг үзүүлж байгаа гэж мэдээлснээс хойш түүний биеийн  байдлын тухай баттай мэдээ өгөөгүй. Тэгвэл одоо ч түүний биед онцын  өөрчлөлт ороогүй, комын  байдалтай хэвээр  байгаа ажээ. Гэвч түүний эхнэр,  хүүхдүүд нь хэзээ нэгэн өдөр гайхамшиг  тохиож Шумахерыг ухаан орно гэдэгт итгэлээ алдаагүй байна. Учир нь Asklepios эмнэлгийн Мэдрэлийн системийн төвийн профессор Марк  Оберман комд  орсон хүмүүсийн 30-40 хувь нь гэмтсэнээс хойш дөрвөн жилийн  дотор ухаан орж эргэн сэргэдэг гэсэн Шведийн судалгааг гэр бүлийнхэнд нь хэлсэн нь Германчуудад  болон   гэрийнхэнд нь найдварыг өгчээ.

2017 онд Германы Bunte сэтгүүл Шумахерыг ухаан орж алхаж эхэлсэн гэсэн мэдээлэл цацсан. Шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан  энэ сайхан  мэдээ даанч худал байсан  бөгөөд шүүхээс тус сэтгүүлийг Шумахерын  гэр бүлд 50 мянган паунд төлөх шийд гаргажээ.

Майкл Шумахер эхнэрийн хамт

Гэр бүлийн зүгээс түүний эрүүл мэндийнх нь  талаар мэдээллийг олонд дэлгэхийг хүсдэггүй ихэд  нууцалдаг гэж болно. Энэ оны эхээр Шумахерын менежерийн хэлсэн үг  үүнийг батална. Тэрээр Шумахерын эрүүл мэндэд үргэлж санаа зовдог шүтэн  бишрэгч нарт  нь түүний гэр бүлийнхэн ихэд талархаж явдагийг  дуулгаад гэр бүл нь олонд дэлгэхийг хүсдэггүй тул үүнээс илүүг хэлж чадахгүйгээ дуулгасан юм.

Шумахер  одоо гэртээ эмчлүүлж буй бөгөөд эмч нарын 15 баг түүнийг босгохын төлөө ажиллаж байгаа юм байна. Түүний эмчилгээний долоо хоногийн төлбөр 115 мянган паунд болдог бөгөөд  дөрвөн жилийн хугацаанд 20 сая паундыг эмчилгээнд заржээ.

Сонирхолтой  нэгэн мэдээг Шумахерын менежер дуулгасныг энд дамжуулахад удахгүй түүний музейг нээхээр төлөвлөж байгаа ажээ. Түүний унаж уралдаж байсан машинууд, дуулга,  хувцас хэрэглэлүүдийг музей нээхээрээ олонд дэлгэхээр зориулан хадгалж байгаа юм байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...