Х.Нямбаатар гишүүний ээлжит популизм

  • Сум, дүүргийн ЕБС-ийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог байдлыг өөрчилж, сум, дүүргийн Засаг дарга нь томилдог болох саналыг зарим УИХ-ын гишүүн гаргажээ. Х.Нямбаатар нарын гишүүд ийм агуулгатай хуулийн төслөө парламентад өргөн барьж зүтгүүлж эхэллээ. Уржигдар уг төслийг УИХ-ын НББСШУ-ы Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн ч гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.
    УИХ-ын гишүүн А.Ундраа “Томилгоо гэх мэт ийм жижиг сажиг юмаар хөөцөлдөж байгаа нь зохимжгүй байна. Боловсролын чанарын асуудал, сурах бичгийн агуулгын асуудал, хүүхдүүдийн олж авч байгаа боловсрол олон улсад өрсөлдөх чадвартай байна уу. Цаашдаа Монгол Улсын хөгжлийн суурь болж чадах уу, үгүй юу гэх мэт бодлогын асуудлуудаа ярихгүй байж алаг цоог юм санаачилж оруулж ирж байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлмээр байна” гэсэн юм. Энэ санааг олон гишүүн хэлж байлаа. Гэвч өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дахин оруулж, 2 хүний саналаар хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон нь хардлага төрүүлж байгаа юм.
    Үнэхээр боловсролын салбарт шинэчлэл хийх шаардлага бий. Хүндрэлтэй асуудал ч олон байгаа. Гэхдээ тэр нь захирал, эрхлэгч нарын томилгоо лав биш. Гэтэл эрхэм гишүүд яагаад томилгооны зарчмыг өөрчлөхөд л анхаарч, үүнийгээ хуульчлах гэж улайраад байна вэ? Боловсрол, эрүүл мэнд зэрэг тэргүүлэх салбарт зайлшгүй байх ёстой босоо тогтолцоог “нурааж”, хэвтээ болгох нь хэнд ашигтай вэ? Энэ бол салбараа хэвтүүлэхээс биш хөл дээр нь босгохгүй санаачилга. Үүрэг, хариуцлага тооцох боломж, ажлын үр дүн гэх мэт популист үгээр чимээд ч томилгоогоор хөөцөлдөх нь том асуудлыг харж чадахгүй байгаагийн шинж билээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...