Кран нурахдаа орон сууцны үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай гэв

Барьж буй орон сууцны хороололд ажиллаж байсан кран нурж кранист нь гэмтсэн гэх мэдээлэл  өчигдөр  нийтэд хүрсэн. Тэгвэл энэ талаар албаныхан  өнөөдөр  мэдээлэл хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  70128012 гэсэн шуурхай утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны 17 цагийн орчимд Алтай констракшн ХХК-ны  захиалгаар “Тольт дэнлүү” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны B7 блок барилга дээр осол гарсан тухай мэдээлэл иржээ.

НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгын хэлснээр “Мэдээллийн дагуу НМХГ-ын барилгын техникийн хяналтын  болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид   ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч  унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших Баянмонгол хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байна. Мөн дээврийн хар цаасан үе , бетон тэгшилгээний үе, дулаалгын үе, пронтоны өргийг цөмлөн гэмтээсэн, айлын цонхны шил хагарсан байдалтай байна.

Кран ойролцоогоор 42 м-ээс унах үед  бүхээгт байсан нэг кранчин  эмнэлэгт хүргэгдсэн.   Тус кранист  Алтай констрашны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй  Тольт дэнлүү компанийн ажилтан БНАСАУ-ын иргэн  36 настай эрэгтэй байсан бөгөөд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдэг асуудлыг тодруулахаар шалгаж  байна.

Осол гарах үед Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 9,10 давхрын хийцлэлд нөлөөлсөн , дүүргэгч өрлөгүүд, үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр НЕТГ-тай хамтарсан үзлэгийг хийж эхэлсэн. Нарийвчилсан үзлэгийн дүгнэлт гарсны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас хүчдэл бэхэлгээ хийх мэт дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана.

Он гарснаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн чиглэлийн болон   барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй, өргөх машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдэгдлийг хүргүүлж, сургалтууд зохион байгуулсанаа энэ үеэр  мэдээллээ. Тухайлбал Алтай Констракшн ХХК-д  2018 оны 01 сарын 22-ны өдөр 339 дугаартай мэдэгдлийг хүргүүлж, хөдөлмөрийн аюулгүй  байдлыг ханган ажиллах, дотоодын хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтаа чангатгах, ажлын байрны аюулгүй ажиллах заавар зөвлөмжийг захиалагч гүйцэтгэгч талууд мөрдөн ажиллах зэрэг зөвлөмжийг өгчээ. Шалгалтын нэгдсэн дүгнэлт гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэртэй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хар тугалганы батарейг дахин...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...