Тавантолгойн ордыг жилд 50сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглах ТЭЗҮ батлагдлаа

2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа.

ТЭЗҮ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, олборлолтын үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, техник, технологийн оновчтой шийдлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой баримт бичиг юм. ТЭЗҮ батлагдсанаар ашиглалтын зардлыг бууруулж, уурхайн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ордын иж бүрэн ашиглалтын үе шат, дэд бүтэц болон дагалдах үйлдвэрлэлийн хөгжлийг уялдуулан төлөвлөх боломж бүрдэж байна.

Мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, экспортын зах зээлийн төлөв, хүлээгдэж буй дэд бүтцийн хөгжлийг харгалзан Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах, цаашдын ТЭЗҮ-ийн тодотгол, хөгжлийн төлөвлөлтийн суурь нөхцөлийг энэхүү баримт бичиг бүрдүүлж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглаж, жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн үйл ажиллагааг төлөвлөсөн. Төслийг бүрэн хүчин чадлаар хэрэгжүүлэх үед уурхайн байнгын ажлын байр 2,944-д хүрч, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Түүнчлэн төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн төсөв болон тусгай сангуудад 261.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр тооцсон нь улсын эдийн засагт оруулах томоохон хувь нэмэр болох юм.

ТЭЗҮ батлагдсанаар компанийн үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэхийн зэрэгцээ компанийн засаглал, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлж, цаашид нээлттэй хувьцаат компани болох үйл явцын чухал суурь нөхцөл бүрдэж байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...

Ирэх сараас тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

УИХ-аас өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав...