“Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банкны Ерөнхийлөгч Хван Киён-г хүлээн авч уулзан, “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалт гэж тодорхойлсон. Шинэ төв нь зөвхөн эмнэлгийн барилга бус хавдрын оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, инноваци, үндэсний хавдрын бүртгэл, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, олон улсын хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн үндэсний хэмжээний цогц төв байх юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн (EDCF) хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх асуудлыг дэмжиж, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтыг эхлүүлсэнд талархал илэрхийллээ.

Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төв-II барих 15 га газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд шийдвэрлэж, 2026 оны улсын төсөвт бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын санхүүжилтийг тусган, гадна инженерийн дэд бүтэц, үерийн хамгаалалтын байгууламжийн ажлыг эхлүүлээд байгааг мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт...

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус...

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар...

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга...