Найрамдлын авто зам дагуу ус зайлуулах шугам угсралтын ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Улаанбаатар хотоос “Найрамдал” зуслан чиглэлийн 16 километр авто замыг өнгөрсөн онд шинэчилж дууссан.

Харин энэ жил тус авто зам дагуу борооны ус зайлуулах шугамыг угсарч эхэлжээ. Ус зайлуулах шугамыг хоёр жилийн хугацаанд буюу 2028 онд угсарч дуусгахаар төлөвлөсөн бөгөөд нийт төсөвт өртөг ₮7.5 тэрбум байна. Үүнээс энэ онд ₮2.5 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.

Найрамдлын авто зам дагуу нийт 3,000 метр урт ус зайлуулах шугамыг угсрах ажлыг “Геодези, Усны Барилга Байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм байна.

Сануулахад 1978 онд ашиглалтад оруулсан Найрамдал зуслан чиглэлийн авто замыг нийслэл хотоос гаргасан бондын 22 орчим тэрбум төгрөгөөр шинэчилжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 12,000+ залуу нэгдлээ

НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day...

Нийслэлд зорилтот бүлгийнхний 49,8 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагджээ

Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хүрээнд...

Улаанбаатар хот оны эцсээр 630 мянган гадаадын жуулчин хүлээн авах төлөвтэй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны...

С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд өнгөрсөн жил Шадар сайдаар сайдаар...