НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болох World Cleanup Day арга хэмжээг Монгол улсад 6 дахь удаагаа зохион байгуулж байна. Дэлхийн цэвэрлэгээний өдөр нь орчны бохирдлыг цэвэрлэхээс гадна хог хаягдлын зохистой менежмент, ангилан ялгалт, дахин боловсруулалт, хариуцлагатай хэрэглээний талаарх олон нийтийн мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэдийг байгаль орчны төлөөх бодит үйлдэлд нэгтгэх зорилготой дэлхийн хэмжээний тэмдэглэлт өдөр юм.
Жил бүр мянга мянган залуус нэгдэн, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах менежмэнтийн талаарх мэдлэг, туршлага хуримтлуулж, эерэг хандлага, зөв дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулдаг билээ.
Өмнө жилийн бүртгэлээр Улаанбаатар хотын хэмжээнд 10,000 залуучууд тус аянд нэгдэж, хог хаягдлаа ялган,цэвэрлэсэн бол энэ жил буюу Cleanup Mongolia-6 аяны хүрээнд Монгол улсын хэмжээнд нийт 12,000 залуус бүртгүүлээд байна.
Энэхүү өдөр нь зөвхөн гудамж талбай, нийтийн эзэмшлийн болон байгаль орчны бохирдлыг цэвэрлэх үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Харин хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, улмаар хог хаягдлын зохистой менежментийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Cleanup Mongolia-6 арга хэмжээнд цар хүрээгээ улам тэлсэн бөгөөд Монгол улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн нийт 70 орчим байгууллага хамтран ажиллаж байгаагаараа илүү онцлогтой болж байна.
Дэлхийн цэвэрлэгээний өдрөөр иргэн бүрийг хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд уриалж байна.
Байгаль орчноо хамгаалах нь зөвхөн нэг байгууллага, нэг салбарын үүрэг бус — хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлнэ.
Өнөөдөр хийсэн зөв үйлдэл бүр
маргаашийн цэвэр, эрүүл, тогтвортой орчны үндэс болно.
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /Хөл бөмбөгийн талбайд/
Хэзээ: 2026 оны 9-р сарын 19-ний 09:00 цагт
Бүртгүүлэх линк: https://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8

