COP17 бага хурлын 2 дахь өдөр юу хэлэлцэх вэ?

COP17 энэ удаа зөвхөн “ярьдаг хурал” биш, шийдвэрийг бодит ажил болгох чиглэлд ихээхэн анхаарч байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хоёр дахь өдөр Талууд газрын доройтол, гантай тэмцэх арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилт болон шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж эхэлнэ.

Тодруулбал, COP17 хурлын Цэнхэр бүс буюу албан ёсны хэлэлцээ, дээд хэмжээний уулзалт болон шийдвэр гаргах үйл ажиллагаа явагддаг тус бүсэд зохион байгуулах хөтөлбөрт зааснаар энэ сарын 18-наас,
  • Талуудын бага хурлын хэлэлцээ
  • Конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хэлэлцээ
  • Шинжлэх ухааны талуудын хэлэлцээ
  • “Үйл ажиллагааг эрчимжүүлэх хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд олон талт дагалдах үйл ажиллагаанууд эхэлнэ.

1. Талуудын бага хурлын хэлэлцээгээр НҮБ-ын конвенцын гишүүн орнууд буюу “Талууд” цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхий нийтээр баримтлах бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэнэ.

2. Конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хэлэлцээний хүрээнд, конвенцын шийдвэрүүдийг улс орнууд амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэж, тулгарч буй бэрхшээлийг ярилцана. Тухайлбал, улс орнууд газрын доройтлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч, ямар үр дүнд хүрсэн зэрэг өргөн хүрээний асуудалд Талууд анхаарлаа хандуулна.

3. Шинжлэх ухаан, технологийн талуудын хэлэлцээ нь цөлжилт газрын доройтол гангийн талаарх шинжлэх ухааны судалгааны үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэж, тэдгээр нотолгоонд тулгуурлан бодит шийдвэрт хүрэх үйл ажиллагаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...