“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын дарга сонсож байна” платформыг өнгөрөгч баасан гарагт нээсэн. Энэхүү платформ нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилготой. Иргэд 150150 тусгай дугаарт зурвас үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна [email protected] И-мэйл хаягаар холбогдох боломжтой юм. Иргэдийн илгээсэн санал, хүсэлт салбар хариуцсан 22 албан тушаалтанд хуваарилагдана. Таны санал хаана хуваарилагдсаныг openulaanbaatar.mn хаягаар орж хянах боломжтой. Ингээд бид иргэдийн санал, хүсэлт, гомдлын хариуг ажлын тав хоногийн дотор өгөх юм. Хотын даргын зүгээс хэрэгжилтийг мөн хянаж, бодитой үр дүн гаргаж ажиллана. Та бүхний илгээсэн саналаас бид хаана илүү асуудал байгааг зөв олж тогтоох бөгөөд энэ нь цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд судалгаа болно” гэлээ.

Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “150150 тусгай дугаараар давхардсан тоогоор 4000 орчим зурвас хүлээн авсан. Эдгээрээс давхардлыг хасан тооцоход 1634 иргэнээс санал, гомдол, хүсэлт ирсэн байна. Үүний 50 орчим хувь нь гомдол байна. Тус дугаарт иргэд санал, гомдлоо илгээхдээ дүүрэг, хороо, хаяг байршлын талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй юм. Ингэснээр тухайн асуудлыг шийдвэрлэхэд хугацаа алдахгүй” гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...