Дэлхийд тэргүүлэгч “BYD” компани Улаанбаатарт дэвшилтэт 4 технологи нэвтрүүлэхээр болжээ  

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “BYD Company Limited” компанийн Дэд ерөнхийлөгч Жау Тонгтой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгээр дараах дөрвөн технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Үүнд,

  • Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ.
  • Цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулна.
  • Цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/,
  • Батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр болжээ.

“BYD Company Limited” компани бол цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар 17 сая гаруй цахилгаан автомашиныг борлуулсан. Үүгээр зогсохгүй цахилгаан автомашиныг 9 минутад бүрэн цэнэглэдэг 20 мянган ширхэг станц барих ажлыг Хятад улсын хэмжээнд эхлүүлээд байгаа юм. Мөн тус компани 2025 онд 60GWh цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем болох ВЕSS-ийг байгуулсан.

Тус компанийн “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгсэл нь БНХАУ-ын 10 хот, Бразил Улсын Сан Паулу хотод зорчигч тээвэрлэн ажиллаж байна. “Sky shuttle” тээврийн хэрэгслийг хамгийн хямд өртгөөр, хурдан хугацаанд барих боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...