Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр /2026.08.17/ эхэллээ. Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийг  E-Mongolia системээр бүртгэнэ. Бүртгэл наймдугаар сарын 17-ны 09:00 цагаас эхлэх бөгөөд наймдугаар сарын 28-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрэв хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  • Бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлд хамрагдана.

Монгол Улсад COP17 хурал өнөөдөр эхэлсэн. Тус хурал энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Улмаар хотын төвийн таван дүүргийн 60 цэцэрлэг, 70 сургуулийн бүртгэл цахимаар явагдана. Дээрх хугацаанд сургууль, цэцэрлэг дээр ямар нэги үйл ажиллагаа зохион байгуулахгүй бөгөөд ЕБС болон СӨБ-ын хичээл орон даяар есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэдгийг Боловсролын яамнаас мэдээлсэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...