Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн урд тогтсон 310 тонн үерийн усыг соруулж, газрыг ариутгалаа

Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээв.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, зайлууллаа.

Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ”  ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэлээ. Халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэв.

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, дүүргийн менежер Ц.Гомбосүрэн нар газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагчдад шагнал гардууллаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар,...

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...