Б.Мөнхбатыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг чөлөөлөх захирамжийг танилцуулж, түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбатад хотын даргын тамгыг гардууллаа.

Энэ үеэр Б.Энхбаяр “Нэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарсан. Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс бол нэгдмэл улс. Холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай, нэг ард түмэнтэй. Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг Та бүхэнд танилцуулж байна. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасанчлан Ерөнхий сайдын захирамж гарснаар ИТХ-аас дараагийн хотын даргыг 14 хоногийн дотор нэр дэвшүүлэх зохицуулалттай.

Энэ зохицуулалтын дагуу нийслэлийн дараагийн Засаг даргыг томилох хүртэл Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төрт ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэвийн тасралтгүй явуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосныг уламжилж байна. Х.Нямбаатар даргатай холбогдоход надгүйгээр тамга хүлээлцчих гэсэн” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...