Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын чадавхыг бэхжүүлнэ

Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Үзэгчдийн Эрх ашгийг хамгаалах Европын Нэгдэлтэй хамтран Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж Монголын ардчиллыг бэхжүүлэх нь (2026–2028)” нь төсөл хэрэгжиж эхэллээ. Энэ нь монгол улсад мэдээллийн орчны хурдацтай өөрчлөлт, ташаа болон төөрөгдүүлсэн мэдээллийн тархалт, иргэдийн мэдээлэлд итгэх итгэх буурах хандлагаас үүдэлтэй ардчиллын чанарын доройтолд хариу үзүүлж буй стратегийн ач холбогдолтой санаачилга юм. Уг төслийн хүрээнд Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний суурь судалгааны урьдчилсан үр дүнг гаргаад байна.

Төрийн албан хаагчид болон иргэний нийгмийн бүлгийн Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын (ХММСБ) чадавх иргэдийн дундаж үзүүлэлтээс харьцангуй өндөр байна. Төрийн албан хаагчдын шүүн тунгаах, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах чадвар илүү өндөр, тэд гол төлөв уламжлалт эх сурвалжид тулгуурладаг бол иргэний нийгмийн бүлгийн контент бүтээх, түгээх, нийгмийн оролцооны хувьд илүү идэвхтэй байна.  Мэдээлэлд хандах хандлагын хувьд Төрийн албан хаагчдын 60 орчим хувь нь ХММСБ-ыг цогцоор нь бус, “Цахим аюулгүй байдал” эсвэл “Худал мэдээллийг ялган, таних” гэх хязгаарлагдмал хүрээнд ойлгож байна.

Иргэний нийгмийн бүлгийн зөвхөн 23% нь ХММСБ-ын сургалтад хамрагдаж байсан бөгөөд тэд “мэдээллийг шалгаж, баталгаажуулах чадвар”-т суралцах нь хамгийн чухал хэмээн үзжээ. Төрийн болон иргэний нийгмийн бүлгийн 47 орчим хувь нь хиймэл оюун ашигладаг. Гэвч эдгээр хүмүүсийн зөвхөн тал нь хүлээн авсан мэдээллээ ихэвчлэн эсвэл байнга шалгадаг гэж хариулжээ. Судалгааны урьдчилсан үр дүнгээр Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хариуцлагатай хиймэл оюуны  хэрэглээний сургалт аюулгүй, нээлттэй оролцооны сувгууд бий болгох хэрэгтэй гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өндөр татвар төлөгчөөр гурав дараалан шалгарлаа

Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол...

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын...

Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.07/ Монгол Улсын...

Эдийн засагт 11 хувийн өсөлт авчрах УСНЫ КОМПАКТ ГЭРЭЭ

Улаанбаатар бол манай улсын хүн амын тэн хагасаас илүү...