Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр тухайн байршилд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрөөс газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр айлуудад мэдэгдэл хүргүүлнэ. Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн орчмын айлуудын хашаа, байшинг үнэлэх үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх юм. Үнэлгээний хөндлөнгийн байгууллагыг сонгон шалгаруулсны дараа айлуудтай зөвшилцөхөөр төлөвлөж байна. Эл өндөрлөгөөс баруун тийш Сонгинохайрхан уул, Эмээлт рүү явах авто зам, урагшаа Зайсангийн ам, зүүн тийш Баянзүрх дүүргийг бүхэлд нь харах боломжтой Улаанбаатар хотын хамгийн харууцтай газрын нэг юм” гэв.

Мөн үргэлжлүүлэн тухайн орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...