Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Тус буцаан олголтыг жил бүр татвар төлөгчдийн тайлагналд үндэслэн олгодог. Энэ удаад ч мөн холбогдох хууль, журмын дагуу хэрэгжиж байгаа аж. Татварын байгууллагаас Төрийн сангаар дамжуулан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасан хөнгөлөлтүүдийг иргэдэд олгож байгаа юм. Үүнд орон сууц худалдан авсан иргэдийн татварын буцаан олголт, мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн хөнгөлөлт багтаж байна.

2026 онд нийт 28 мянга 879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, буцаан олголт авах бөгөөд энэ нь өмнөх оноос тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт юм.

Тодруулбал:

  • Анх удаа орон сууц худалдан авсан 7,527 иргэнд 28.4 тэрбум төгрөг,
  • Давтан орон сууц худалдан авсан 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг,
  • Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг,
  • Бусад 12 иргэнд 29.8 сая төгрөгийг тус тус олгохоор байна.

Албаныхны мэдээлснээр буцаан олголтыг татвар төлөгчдийн бүртгэлтэй банкны дансанд үе шаттайгаар шилжүүлэх бөгөөд иргэд мэдээллээ үнэн зөв бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарууллаа. Мөн буцаан олголттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг татварын албаны цахим систем болон харьяа нэгжүүдээс авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...