Зеленскийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ

2026 оны Нобелийн энх тайвны шагналд Володимр Зеленский болон Украины ард түмнийг нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл гарлаа.
Энэхүү нэр дэвшүүлэлтийг Норвегийн Ослогийн их сургуулийн профессор Даг Эйндсё гаргасан бөгөөд Украины ард түмэн болон Ерөнхийлөгч Зеленский нь Европын ардчилал, аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ
Тэрээр нэр дэвшүүлэхдээ Украины эсэргүүцэл нь зөвхөн үндэсний хамгаалалт биш, харин бүс нутгийн энх тайван, олон улсын дэг журамд хувь нэмэр оруулж байна хэмээн онцолсон байна
Нобелийн энх тайвны шагналд жил бүр олон хүн, байгууллага нэр дэвшдэг бөгөөд нэр дэвшигчдийн жагсаалт ихэвчлэн нууц байдаг. Гэсэн хэдий ч зарим эрх бүхий этгээдүүд өөрсдийн дэвшүүлсэн нэрийг олон нийтэд зарлах боломжтой байдаг
2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнийг ирэх аравдугаар сард Норвегийн Нобелийн хороо албан ёсоор зарлах юм
Одоогоор Зеленски уг шагналыг хүртэх эсэх нь тодорхойгүй бөгөөд зөвхөн нэр дэвшсэн шатандаа байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...