Трамп: Улс орнууд шатахуунаа өөрсдөө зохицуул!

2026 оны гуравдугаар сарын 31-нд Доналд Трамп сошл сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ нефть импортлогч орнуудад хандан хатуу байр суурь илэрхийллээ.
Тэрээр дэлхийн нефтийн тээврийн стратегийн чухал бүс болох Хормузын хоолойн нөхцөл байдалтай холбон, АНУ цаашид бусад орны өмнөөс хамгаалалтын үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж мэдэгдсэн байна.
Трамп мэдэгдэлдээ “Нефть хэрэгтэй улс орнууд өөрсдөө очиж авч, өөрсдөө энэ хоолойг  хамгаалах ёстой. Яагаад АНУ энэ бүхнийг хийх ёстой гэж?” хэмээн бичжээ.

Та бүхэнд хоёр зөвлөгөө өгье. Нэгдүгээрт, Америкаас аваарай, манайд хангалттай нөөц бий. Хоёрдугаарт, зориг гаргаад Хормузын хоолойн орчимд очоод өөрсдөө авчир” хэмээн бичжээ.

Мөн  “Та бүхэн өөрсдийнхөө төлөө тэмцэж сурах хэрэгтэй. Америк цаашид та нарт туслахгүй. Иран үндсэндээ аль хэдийн хүчгүй болсон. Хамгийн хүнд үе шат өнгөрсөн. Өөрсдийнхөө нефтийг өөрсдөө зохицуул” гэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, уг байр суурь нь АНУ-ын олон улсын аюулгүй байдлын үүргийг бууруулах, холбоотнуудаас илүү их хариуцлага шаардах бодлогын үргэлжлэл аж. Трамп өмнө нь ч АНУ дангаараа дэлхийн аюулгүй байдлыг хангах ёсгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.
Хормузын хоолой нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн гол гарц бөгөөд аливаа тогтворгүй байдал нь олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс түүний мэдэгдэл нь эрчим хүчний аюулгүй байдал, геополитикийн нөхцөл байдалд анхаарал татаж байна.
Одоогоор уг мэдэгдэлд холбогдох улс орнууд албан ёсны хариу өгөөгүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...