Иранд ‘хар бороо” оржээ

Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөний улмаас Иран улсын зарим бүс нутагт байгаль орчны ноцтой бохирдол үүсэж, “хар бороо” орсон тухай мэдээллүүд гарч байна.
Ялангуяа нийслэл Тегеран болон ойролцоох бүсүүдэд нефть, түлшний байгууламжууд агаарын цохилтод өртөн шатсаны дараа их хэмжээний өтгөн утаа агаарт тархжээ. Энэхүү утаа нь бороотой холилдон хар өнгөтэй, тослог тунадас хэлбэрээр буусан байна.
Орон нутгийн иргэдийн мэдээлснээр бороо орсны дараа агаарын чанар эрс муудаж, нүд хорсох, амьсгалахад хүндрэл үүсэх, арьс цочрох зэрэг шинж тэмдэг илэрчээ
Шинжээчид энэ үзэгдлийг нефтийн бүтээгдэхүүн шатсанаас үүссэн тортог, хүнд металл, химийн бодисуудтай холбоотой гэж үзэж байна. Эдгээр бодис нь хүний эрүүл мэндэд, ялангуяа уушги болон зүрх судасны системд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй аж.
Мөн Ираны өмнөд болон баруун хэсгийн аж үйлдвэрийн бүсүүдэд ижил төрлийн бохирдол бүртгэгдсэн боловч “хар бороо” хэлбэрээр илэрсэн нь голчлон нийслэл орчимд ажиглагдсан байна.
Албаныхан иргэдийг гадаа удаан байхгүй байх, амны хаалт хэрэглэх, бохир борооны усанд хүрэхгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Одоогоор нөхцөл байдал тогтворжоогүй бөгөөд мөргөлдөөн үргэлжилбэл байгаль орчны хохирол нэмэгдэх эрсдэлтэй гэж ажиглагчид анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон...