Романс залилан хийж 10 тэрбум вонноор бусдыг хохироосон солонгос хосыг баривчиллаа

Камбож улсад цахим залилангийн бүлэглэлд оролцож байсан Өмнөд Солонгосын иргэн хосыг баривчилж, эх оронд нь шилжүүлэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.


Тус хос нь онлайн “romance scam” буюу хайр сэтгэлийн харилцаа үүсгэн итгэл олж, улмаар мөнгө залилдаг схем ашиглан олон арван хүнийг хохироосон хэрэгт сэжиглэгдэж байна.
Мөрдөн шалгалтаар уг хос болон тэдний хамсаатнууд Камбожид байрлах залилангийн төвөөс үйл ажиллагаа явуулж, хуурамч хөрөнгө оруулалтын санал болон хиймэл харилцаа ашиглан их хэмжээний мөнгө залилсан нь тогтоогджээ.
Тодруулбал, тэд “deepfake” технологи ашиглан өөрийгөө маш царайлаг хүн мэтээр итгүүлж, нийтдээ ойролцоогоор 10 гаруй тэрбум воны хохирол учруулсан байна.
Энэ хэрэг нь Камбожид төвлөрсөн олон улсын цахим залилангийн сүлжээний нэг хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд ийм төрлийн гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж буйг албаныхан анхааруулж байна.
Камбожийн эрх баригчид болон Өмнөд Солонгосын тал хамтарсан ажиллагаа явуулж, нийт 70 гаруй сэжигтнийг илрүүлэн баривчилж, нутаг буцаасан нь энэ төрлийн хамгийн том ажиллагаанд тооцогдож байна.

Ийм төрлийн “romance scam”-д гэмт этгээдүүд сошиал сүлжээ, чат апп-аар танилцаж, удаан хугацаанд итгэл олж дараа нь “хөрөнгө оруулалт”, “түр зуурын асуудал” гэх шалтгаанаар мөнгө нэхдэг
гэдгээрээ онцлогтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...