Нөөцийн махыг дараах есөн байршилд худалдаална

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сарын 20-ноос эхлүүлсэн. Үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгийн үнээр борлуулж байгаа юм. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр худалдаална. Тодруулбал дараах байршлуудад худалдана. Үүнд:

1. Жуковын талбай

2. Жанжингийн гэрийн буйр

3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай

4. Хос өргөө хотхоны 21 дүгээр байрны урд талд

5. Шинэ Улаанбаатар Драгон терминалын гадна талбай

6. Орбитын тойрог

7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай

8. Титан центрийн авто зогсоол

9. Тусгаар тогтнолын талбай зэрэг есөн байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг гаргана.

Энэ жил есөн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нийт 5016 тонн нөөцийн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэжээ. Чанар, стандартын шаардлага хангасан гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас худалдан авах боломжтой байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...