Ерөнхий сайд асан С.Баяр: Хайран боломж!!!

Ерөнхий сайд асан С.Баяр эрчим хүчний том төслүүдийг гацаасан буруутан бол Эрчим хүчний сайд асан, одоо УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Ц.Даваасүрэнг нэрлээд байгаа. Тэрбээр энэ талаар нэгэн баримт дэлгэж, твиттер хуудастаа ийн бичжээ. “Ц.Даваасүрэнгийн гарын үсэгтэй алгын чинээ албан тоотыг хэлбэр, агуулга талаас нь үзвэл энэ хүний мэдлэг, хандлага нь харагдана.

1.Элчин сайдыг аль нэг хот руу биш, тусгаар улсад томилдог.

2.Шивээ-Овоо дээр Хятадтай хамтран цахилгаан станц барих төсөл 2011 зогссон. Дахин судлах шаардлага үгүй болсон.

3.Оюутолгойн гэрээнд цахилгаан станц барих заалт бий. Гэтэл манай тал болиулсан. Урдаас жил бүр $200 сая төлж авдаг. “M-Power” Шивээ-Овоод 750 мВт цахилгаан станц барьсан бол Оюутолгойг бүрэн хангах байв. Монголын сайд энэ боломжийг ашиглан гаднын 2 компанийг учруулан, Монголд ашигтай гэрээ хийлгэх ёстой. Гэтэл “Очоод уулз” гээд явуулж. Хайран боломж!!!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...