БНХАУ: Ямар ч улс олон улсын “цагдаа” байж болохгүй, өөрийгөө олон улсын “шүүгч” гэж өргөмжлөх ёсгүй

Өнөөдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалах үеэр сэтгүүлчид  АНУ Венесуэлд цэргийн цохилт өгсөн талаарх байр суурийг нь асуужээ. Үүнд БНХАУ-ын Гадаад харилцааны яа нб хэвлэлийн төлөөлөгч Мао Нин дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрээр өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ Венесуэлд цэргийн довтолгоо хийсэн асуудлаар яаралтай хуралдсан бөгөөд Хятадын төлөөлөгч үг хэлж, цэргийн арга хэрэгсэл нь асуудлыг шийдэх гарц биш, хүч хэрэглэхийг замбараагүй ашиглах нь илүү том хямралд хүргэнэ гэдгийг онцолсон. Хятад улс Венесуэлийн Засгийн газар, ард түмэн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгаа хамгаалахыг тууштай дэмжиж, бүс нутгийн орнууд Латин Америк, Карибын тэнгисийг энх тайвны бүс хэвээр хадгалахыг дэмжинэ. Мөн бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Латин Америк, Карибын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэв

Мөн улс орнуудын өөрсдийн хөгжлийн замаа бие даан сонгох эрхийг хүндэтгэх, олон улсын эрх зүй болон НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг сахин мөрдөх ёстой гэж Хятад улс тууштай үздэг. Ялангуяа их гүрнүүд үүнд манлайлах ёстой гэв.

Ямар ч улс орон олон улсын “цагдаа” байж болохгүй, ямар ч улс өөрийгөө олон улсын хуулийн “шүүгч” хэмээн өргөмжлөх ёсгүй. Хятад улс хамтын, иж бүрэн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэвшүүлж, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, тэдний зүй ёсны аюулгүй байдлын ашиг сонирхлыг чухалчлах, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр, энхийн замаар улс хоорондын маргаан, зөрчлийг шийдвэрлэхийг баримталж байна. Хятад улс бүх улс оронтой хамтран олон улсын эрх зүйн нэр хүндийг хамгаалж, “ширэнгийн хууль”-ыг эсэргүүцэн, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохын эсрэг зогсож, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэв.

Мөн сэтгүүлч Делси Родригес Венесуэлийн түр ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн тухайд байр суурийг нь тодруулахад  Мао Нин, Хятад улс Венесуэлийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж, Венесуэлийн Засгийн газар өөрийн улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэр, зохицуулалтыг хүндэтгэж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...