Associated Press агентлаг робот угсардаг монгол жаалуудыг онцлов

Монголын алслагдсан аймгуудын хүүхдүүд робот угсарч, код бичин олон улсын түвшинд амжилт гаргаж эхэлснийг дэлхийн хамгийн нөлөө бүхий мэдээллийн агентлагуудын нэг AP News онцолсон байна. Юнител группийн хэрэгжүүлж буй Unitel STEAM HUB хөтөлбөр Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж, хот хөдөөгийн ялгааг арилган, хөдөө сумын хүүхдүүдийг ч дэлхийн хэмжээний технологийн боловсролтой болгох боломж бүрдэж бодит үр дүнг харуулж эхэлжээ.

Өргөн уудам газар нутагтай, хүн амын сийрэг тархалттай Монгол орны нөхцөлд боловсролын хүртээмж хамгийн том сорилт болдог. Харин энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Баян-Өлгий, Хэнтий, Архангай зэрэг алслагдсан бүсийн хүүхдүүд яг ижил робот угсарч, ижил код бичиж, ижил лабораторид суралцаж байна. AP News-ийн нийтлэлд онцолсноор, эдгээр хүүхдүүдийн зарим нь олон улсын робот, кодчиллын тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаад байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь Монголын хүүхдүүдийн оюуны потенциал хаана байхаас үл хамааран, зөв дэмжлэг байвал дэлхийн оргилд хүрч чаддаг гэдгийг харуулсан бодит жишээ болж байна.

Эх сурвалж: AP News
https://apnews.com/press-release/ein-presswire-newsmatics/young-engineers-of-the-future-taking-shape-across-all-21-provinces-of-mongolia-through-unitel-steam-hub-774c3f9f3787969c1d11ba4551198ef7

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...