Нийслэлд газар авах өргөдлийг цахимаар авч эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан. Энэхүү журамд заасны дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах, газрын эрхийн төрөл өөрчлөх, сервитут бүртгэх гэх мэт газартай холбоотой 27 төрлийн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг авдаг болоод буй.

Хүсэлтийг газрын цахим систем /www.egazar.gov.mn/, гар утасны аппликейшн /egazar/-ээр хүлээн авч холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулсан. Тэгвэл найм хоногийн дараа иргэдийн газар авах хүсэлтийг шийдвэрлэж дарааллын дагуу олгож эхлэх гэж байна. Өмнөх долоо хоногт болсон нийслэлийн ИТХ-ын хуралдааны үеэр газрын албаны түшимэл төлөөлөгчдийн асуултад хариулахдаа “Арванхоёрдугаар сарын 31-нээс цахим системээр өргөдөл авч эхлэх гэж байгаа. Иргэд газар авах хүсэлтээ цахимаар өгнө. Өгсөн хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлууд дээр хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу газар олгох ажил хийгдэж эхэлнэ” гэсэн юм.

8 СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...