О.Цогтгэрэл: Бид өнөөдөр саалийн үнээгээ алж байна

Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголбанкны ерөнхийлөгчийн томилгоотой холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрээр:

-Өнгөрсөн хугацааны эдийн засгийн нөхцөл байдлыг харахад Засгийн газар зардал, бүтэц, эдийн засгийн оролцоог асар ихээр тэлж ирсэн. Энэ бүхэнтэй Монголбанк эвлэрч явсаар эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон.

ААН-үүд дампуурч, зарим нь дансаа хаалгаж байна. Уг нь зүйгээрээ бол саалийн үнээндээ тэжээлээ өгч үнээ маань таргалаад бид цагаан идээгээ боловсруулаад явах ёстой байтал өнөөдөр саалийн үнээгээ алж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдал яг л ийм байна.

Би Монголбанкны Ерөнхийлөгчийг мэргэжлийн, бие даасан хараат байдлыг хангаж ажиллах ёстой гэж боддог. Гэвч нэр дэвшигч С.Наранцогт дээрх хоёр шаардлагад нийцэж байгаа гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Ажлын түүхийг нь харахад Боловсролын яам, Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн яам, Сангийн яам, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэгт ажиллаж байжээ. 10 жилийн хугацаанд ямар ч олон ажил сольдог юм. Яг үнэндээ энэ бүгд чинь улс төрийн л томилгоо шүү дээ.

Ийм хүн Монголбанкны мөнгөний бодлогыг хараат бусаар бие дааж авч явна гэдэг хүндрэлтэй л санагдаж байна. Монголбанкыг менежмент, улс төрийн байдлаар удирдана гэдэг бол бидний өмнөх л алдааг давтана гэсэн үг. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг харахад арилжааны банкууд 10 их наядын бондыг Монголбанкнаас сул аваад жилдээ их наядаар нь хүүгийн орлого олоод сууж байна.

Энэ мөнгө уг нь ААН-үүд рүү очих ёстой. Эдийн засгийн цусны эргэлт болж очих ёстой байсан мөнгө бизнес эрхлэгчдэд очдоггүй. Би Монголбанк, Сангийн яамыг бэлтгэгдсэн боловсон хүчин сайтай газар гэж боддог. Гэтэл тэндэх хүмүүсээс биш өөр хүнийг томилох гэж байгаад харамсалтай байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...