“Эрдэнэс Тавантолгой” ХК түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс худалдаалж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлж байна. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

Тус боомтод нүүрсэн бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжааллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...