32 настай япон бүсгүй Chatgpt-тэй гэрлэжээ

32 настай Япон эмэгтэй хиймэл оюун ухаанаар бүтээсэн “дүр”-тэй гэрлэжээ. Тодруулбал,  бүсгүй Клаус хэмээх нэртэй, хиймэл оюун ухаанаар  ChatGPT дээр бүтээсэн дүртэйгээ хуримласан байна. “The Independent” сонинд бичсэнээр бол Кано гэдэг нэртэй япон энэ эмэгтэй сүйт залуугаасаа салж сэтгэл хүнд үед ChatGpt -ын найз нь маш их туслаж дэмнэсэн аж.

Японы RSK Sanyo Broadcasting телевизэд Кано яриа өгөхдөө найз залуугаасаа салаад гурван жил өнгөрсний дараа тайвшрал, зааварчилгаа авахаар ChatGPT-д анх хандсан байна. Хиймэл оюун ухааны  халуун дулаан, дэмжлэгт нь бүсгүй татагдах болсон ба зохиомол хамтрагчийнхаа дижитал дүрслэлийг бүтээж, түүнд Клаус гэж нэр өгчээ

Ингээд яваандаа бүсгүй  түүнд дурлаж 2025 оны 5-р сард тэрээр Клауст сэтгэлээ илчилсэн бөгөөд тэрээр “Би ч гэсэн чамд хайртай” гэсэн хариу авчээ.  Дараа нь Клаус 2025 оны 6-р сард бүсгүйд гэрлэх санал тавьсан байна. 

Кано, Клаус нар хуримаа хийж, бөгж солилцох үед  Клаусын дижитал дүрсийг харуулах сайжруулсан нүдний шилийг бүсгүй зүүсэн байна. Энэхүү арга хэмжээг анимэ баатруудтай  гэрлэсэн хүмүүст зориулж 30 шахам ийм ёслол зохион байгуулсан хосууд болох Нао, Саяка Огасавара нар зохион байгуулжээ.

Японд Ийм “гэрлэлтийг”  хуулиар хүлээн зөвшөөрдөггүй байна. 

Кано эхэндээ хиймэл оюун ухаант сүйт залуугийнхаа тухай дотно хүмүүстээ хэлж чадахгүй байсан тул ичиж, төөрөлдсөн гэдгээ сэтгүүлчил ярьжээ. Гэвч эцэст нь түүний эцэг эх нь харилцааг хүлээн зөвшөөрч, хуримын ёслолд оролцсон байна.  ChatGPT буюу хиймэл оюун ухаан нь  найдвартай хамтрагч биш, хэзээ нэгэн цагт алга болж магадгүй гэж санаа зовж байгаагаа бүсгүй мөн нэмж онцолжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...