“Оюутолгойн сонсгол”-д гэрчээр 300 хүнийг дууджээ

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр “Оюутолгойн сонсгол” хийх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутолгойн Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулсан. Үүнээс хойш таван сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хүрээнд хянан шалгах үйл ажиллагааг хуралдаж хийсэн. Хянан шалгах түр хороог хуулийн хугацаанд зургаан сараар байгуулдаг. Энэ хугацаандаа амжиж бид түр хорооны сонсгол зохион байгуулах ёстой. Сонсгол зохион байгуулахаас 14 хоногийн өмнө хуулийн дагуу гэрчийн нэрсийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлах үүрэгтэй.

Хянан шалгах түр хороо хуралдаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоолоо баталсан. Энэ сонсголд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан. Бид бүхний сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид Оюутолгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байна.

Тодруулбал, Монгол Улсын үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүн, 39 УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, АМГТГ, салбар яам, Сангийн яам зэрэг олон албан байгууллагуудын төлөөлөл багтжээ. Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...