Дуудлага худалдаагаар дараах дугааруудыг санал болгоно

Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ зохион байгуулахаар болсон байна. Дуудлага худалдаанд оролцох иргэдэд дараах зөвлөмжийг өгөв. Тодруулбал, дуудлага худалдаа 10:00 цагаас эхэлнэ. Улмаар дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө auction.transdep.mn системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх шаардлагатай. Мөн өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг анхааруулав.

Тухайн иргэн дуудлага худалдаанд үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд ялагч болох юм байна. Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын тав хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй аж. Хэрвээ төлбөр төлөөгүй болон тав хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй гэнэ. Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно гэжээ.

Өнөөдрийн дуудлага худалдаанд дараах улсын дугаарууд орж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...