“Дурсамж 1988” цувралын хос эргэн нийлэх үү?

“Reply 1988” цувралын 10 жилийн ой энэ жил тохиож байна. Уг киноны 10 жилийн ойд зориулсан шоу нэвтрүүлгийг tvN телевизээр гаргах юм. Нэвтрүүлэг хийх тухай мэдээлэл гарснаас эхлэн  жүжигчин Рю Жүн Ёол болон Хэ Ри нарыг эргэн нийлж магадгүй гэсэн шуугиан тарж эхэлсэн. Тэгвэл тэдний дахин нийлэх тухай таамаг худлаа гэж Кореа Таймс мэдээлжээ.

Цувралын гол дүрийн 15 орчим гишүүн контентоо хийхээр Гангвон муж руу аялсан ч жүжигчин Рю Жүн Ёол “Netflix”-ийн “Rat” киноны зураг авалтын хуваарийн улмаас оролцож чадаагүй байна.

Рю Жүн Ёол нэврүүлэгт хэсэгчлэн оролцсон бөгөөд “Reply 1988”  киноны 10 жилийн ойд зориулсан тусгай контент учраас ажлаа зохицуулж зураг авалтын зарим хэсэгт оролцохоор хуваариа тохируулсан байна.

“Reply 1988” нь 2015 оны 11-р сараас 2016 оны 1-р сар хүртэл цацагдсан бөгөөд үзэгчдээс дээд үнэлгээ авсан, үндэсний цуврал гэдгээрээ алдартай.
Жүжигчин Рю Жүн Ёол болон Хэ Ри нар кино  зураг авалтын үеэр дотносч зургаан жил буюу 2017 оноос 2023 он хүртэл үерхсэн юм.

“Reply 1988” цувралын 10 жилийн ойд зориулсан тусгай нэвтрүүлгийн хуваарь хараахан тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...