Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Их Британийн ханхүү Эндрю цол хэргэмээ хураалгалаа

Их Британийн хатан хаан агсан II Элизабет болон Эдинбургийн гүн агсан Филип нарын хоёр дахь хүү Эндрю ханхүү цолоо хураалгалаа. Түүний насанд хүрээгүй хүүхэдтэй бэлийн харилцаанд орсон гэсэн мэдээлэл ийнхүү хэрэм цолыг нь хураахад хүргэв. Тодруулбал, Эндрю Америкийн бэлгийн хүчирхийлэгч, хүүхдүүдийг бэлгийн гэмт хэргийн хохирогч болгож байсан Жеффри Эпштейний тухай бичсэн хохирогч бүсгүйн дурсамж номонд бичигдсэн юм. Хохирогч охиныг насанд хүрээгүй байхад Эндрю хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орж байсан тухай номонд дурдсан байсан бөгөөд хэдийгээр тэрээр ном бичсэн Виржиниа Жуффриг огт танихгүй гэж мэдэгдсэн ч  энэ нь түүнд тус нэмэр болсонгүй.

Хэдийгээр Эндрю өөрийгөө гэм буруугүй гэж хамгаалсаар байгаа ч уг шийтгэлийг зайлшгүй оноох шаардлагатай гэж хаан үзсэн тухай Букинхэмийн ордноос мэдээлэв.

Энэ жил 65 настай Эндрю нь Америкийн бэлгийн хүчирхийлэгч, хүүхдүүдийг бэлгийн гэмт хэргийн хохирогч болгож байсан Жеффри Эпштейнтэй 15 жилийн турш найз нөхрийн харилцаатай байжээ.

Хохирогч бүсгүй Виржиниа Жуффри энэ жилийн дөрөвдүгээр сард 41 насандаа нас барсан бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн гэж үзсэн юм.

Энэ сарын эхэнд Эндрюгийн Иоркийн гүн цолыг хурааж, ханхүү цол нь үлдсэн байсан ч ийнхүү Хаан Чарльз түүний бүх цол хэргэмийг хураах ажлыг албан ёсоор гүйцэтгэж, эцэст нь Эндрю одоо Эндрю Маунтбэттен Виндсор гэх нэрээр амьдрахаар болжээ. Виндсор шилтгээнээс нүүж Норфолкын Сандрингхэм дэх хааны удмынхны эзэмшил байшинд үлдсэн амьдралаа өнгөрүүлэх юм байна.

Эндрюг ханхүү цолоо алдсаны дараа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч Виржиниа Жуффригийн гэр бүл  “Жирийн нэгэн америк охин өөрийн эр зориг, үнэнч шударга байдлаараа Британийн ханхүүг сэнтийгээс нь буулгаж чадлаа” хэмээн мэдээлжээ.

Эндрюгийн цол хэргэмийг хурааж, Виндсор шилтгээнээс хөөсөн ч хаант засаглалыг эсэргүүцдэг бүлгүүд Эндрюгийн хэргийг мөрдөж шалгахыг уриалж байгаа бөгөөд тэд ирэх сард хуульчид, прокуроруудад хүсэлт тавихаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...