Луврын музейг тоносон хулгайч нарыг баривчилжээ

Дөрвөн хулгайч  өнгөрсөн долоо хоногт Луврын Аполло галерейгаас хэдхэн минутын дотор хэдэн арван саяар үнэлэгдэх үнэт эдлэл авч зугтсан. Луврын дээд давхарт байрлах Францын титмүүд, үнэт эдлэл хадгалагддаг Аполло галерей руу хулгайч нар ачааны машинд суурилуулсан шат ашиглан цонхыг хагалан орсон юм.

Тэгвэл Луврын музейн хулгайн хэргийн сэжигтнүүдийг цагдаа нар  баривчилжээ. 
Францын хэвлэлүүд баривчлагдсан тухай мэдээг анх мэдээлсэн бөгөөд  орон нутгийн цагаар бямба гарагийн орой цагдаа нар гуч гаруй насны хоёр эрэгтэйг саатуулсан гэж мэдээлэлд дурдсан байв. 

Сэжигтнүүдийг ДНХ-ийн тусламжтайгаар илрүүлсэн ба тэдний нэгийг Алжир руу нисэхэээр онгоцонд суухын өмнө паспортын шалгалтын үеэр баривчилжээ.
Уг хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй өөр хоёр хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...