Д.Амарбаясгалан МАН-ын дарга боллоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн санал авч, МАН-ын дарга боллоо. Бага хуроаар Их хурлын товыг товлосрн ба МАН-ын Их хурлыг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлолоо.

Санал хураахын өмнө тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан юм. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Эхний санал хураалтад нэр дэвшигч Д.Амарбаясгалан 58 хувийн санал авсан бол Г.Занданшатар 14.3 хувийн санал авсан байдаг. Ийнхүү хоёр дахь шатны санал хураалтыг явуулах гэсэн боловч нэр дэвшигч Г.Занданшатар бойкот хийж, өөрийг нь дэмжсэн хүмүүсийг дараачийн шатны санал хураалтад оролцуулахгүйгээр хуралдаанаас явуулсан байна. Ингээд тухайн хүмүүс нэгэнт санал хураалтад оролцохооргүй явсан тул Бага хурлын гишүүдийн ирцийг дахин бүртгэхэд 321 гишүүн санал хураалтад оролцож,  85.67 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ялалт байгууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...