Apple компани “Iphone 17” загвараа энэ сарын 9-нд танилцуулна

Apple-ийн iPhone 17 цувралуудыг ирэх долоо хоногт буюу 9-р сарын 9-нд анхлан танилцуулахаар товложээ. Apple iPhone 17, iPhone 17 Air, iPhone 17 Pro, iPhone 17 Pro Max гэсэн дөрвөн загварыг танилцуулах  бөгөөд хүмүүсийн хамгийн их сонирхож  буй нь iPhone 17 Pro Max загвар юм. Учир нь уг загвар нь Apple-ийн хамгийн дэвшилтэт технологи, шинэчлэлтүүдийг багтаасан гэж компаниас мэдээлээд буй.

Pro Max нь 48 мегапикселийн телефото линз, 24 мегапикселийн илүү том тэгш өнцөгт камертай байх төлөвтэй байна. Мөн урд болон хойд камерыг ашиглан нэгэн зэрэг видео бичлэг хийх боломжтой ба 8К видеог дэмждэг байх ажээ. Хар, цагаан, ган саарал, ногоон, нил ягаан, цайвар цэнхэр гэсэн зургаан өнгийн гар утсыг санал болгох юм байна. 

iPhone 17 Pro Max нь АНУ-ын засгийн газраас тогтоосон тарифын улмаас Apple-ийн дотоод эд ангиудын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийнхээс 50 доллараар үнэтэй буюу АНУ-д 1249 доллараас эхэлж зарагдана гэсэн тооцоо байна. Бусад загварууд 899 ам.доллар орчмын үнэтэй зарагдана гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...