Афганистанд газар хөдөлж 600 хүн амиа алдаж, 1500 хүн гэмтжээ

Афганистаны зүүн хэсэгт 6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 600 гаруй хүн амь үрэгдэж, 1500 хүн шархаджээ.
Орон нутгийн цагаар шөнө дундын өмнөхөн Афганистаны зүүн хэсэгт Пакистантай хил залгаа нутагт газар хөдлөлт болсон ба шавар, модоор хийсэн олон байшин нурсан байна.
Хөрш Пакистан болон Энэтхэг хүртэл газар хөдлөлтийн дараа чичиргээ мэдрэгдсэн гэх мэдээлэл байна

Афганистаны TOLOnews агентлаг газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн бичлэгийг хуваалцсан бөгөөд уг бичлэгт нэг хүн Кунар дахь Мазарын хөндийд газар дор олон зуун хүн нурангид дарагдсан гэв. Хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настангууд нурангид дарагдсан тул яаралтай тусламж авахгүй бол тэднийг гаргахад  хүндрэлтэй тухай хэвлэлүүд  мэдээлж байна.

НҮБ-ын Афганистан дахь төлөөлөгчийн газар гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд яаралтай тусламж үзүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...