Монгол цэргүүд Хабаровск хотыг зорино

Ирэх сарын 03-ны өдөр болох Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид удахгүй ОХУ-ын Хабаровск хотыг зорино. Дэлхийн хэд хэдэн орны Зэвсэгт хүчний хайрцаг оролцох энэхүү цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 50 гаруй цэргийн алба хаагчдын хайрцаг оролцоно.
Монгол цэргүүдийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа Сүхбаатарын Ариунболд командалж, салааны захирагчаар хошууч Б.Уранбаатар, хошууч А.Цогтбилэг, тугчаар дэд ахлагч Т.Бямбадэлгэр, тугийн хамгаалагчаар дэслэгч Т.Нямдорж, дэслэгч М.Гантулга нар алхана.
Парад алхах бүрэлдэхүүн нь Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуульд оролцсон алба хаагчид бөгөөд Зэвсэгт хүчний 8 ангийн офицер, ахлагч нар багтжээ.
#чөлөөлөх_дайны_ялалтын_80_жил
#ялалтаар_баталгаажсан_тусгаар_тогтнол

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...