Засгийн газар “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын авлигын эсрэг зөвлөмжийг хэрэгжүүлнэ

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг сайжруулах, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол уруудахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ахалж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус ажлын хэсгийн хуралдаанд оролцлоо. Тэрбээр, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2018 онд 93 дугаарт жагсаж байсан бол 2024 онд 114 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш. Засгийн газар нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Алба хаагчдаа өдөр тутмын удирдлагаар хангаж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, удирдах үүрэгтэй Төрийн нарийн бичгийн дарга нарыг энэ ажлын хэсэгт оруулсан гэдгийг онцлоод авлигатай тэмцэх үйл хэрэгт Төрийн нарийн бичгийн дарга нар манлайлж, үр дүн гарган ажиллахыг үүрэг болголоо. Үр дүн нь манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, хөрөнгө оруулалт татах, иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд чухал ач холбогдолтой гэлээ.

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ажлын хэсгийн чиг үүрэг, 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд хүнд суртал, саад, дарамт учруулж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн зөвшөөрөл, дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд албаны нууцыг хүчингүй болгох чиглэлээр тус тус хуулийн төсөл боловсруулах, олон улсын байгууллагын зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...