“Эрдэнэс Тавантолгой” ХК нэг өдөрт 43.8 сая ам.долларын нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 43.8 сая ам.долларын үнэлгээ бүхий 19.2 мянган тонн баяжуулсан коксжих, 512.0 мянган тонн 1/3 коксжих, 64.0 мянган тонн эрчим хүчний нүүрс нийт 595.2 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын  Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хамгийн өндөр борлуулалт хийж байсан бол түүнээс хойш 15 сарын дараа 2025 оны наймдугаар сарын 13-ны өдөр хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг хийж 43.8 сая ам.долларын борлуулалтын орлого олсноор энэ оны  дээд амжилтыг тогтоогоод байна. Баяжуулсан коксжих нүүрс 140.3 ам.долларт хүрч өссөн бол 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнийн хувьд 75.2 ам.доллар болон 40.2 ам.долларт тус тус амжилттай хэлцэл хийгдлээ.

Компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд биржээр нийт 19 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 89.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.37 сая тонн нүүрс борлуулаад байна. Биржийн арилжааг идэвхжүүлснээр борлуулалтын орлого өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...