Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг улсын комисс хүлээн авлаа. Тус барилга нь зоорьтой хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок нийт 2.592 ам.метр талбай бүхий барилга юм. 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, үерийн хамгаалалтын түшиц хана, явган хүний зам, авто зам болон зогсоол зэрэг бүтээн байгуулалт хийсэн онцлогтой юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Тотал идеал” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...